Яагаад гэж үү? Шалтгаан нь ийм гоё.
Нэг удаагийн хэрэглээнээс татгалздаг. Дахиж ашиглах бүтээгдэхүүн хэрэглэдэг.
Өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрладаг. Учир нь тэд ухаалаг сонголтоороо үлгэрлэдэг.
Аяга, халуун баригчаа зөвхөн гэртээ хадгалдаггүй. Хаана ч өөртөө ойр авч явдаг.
Зөв газарт хэрэгтэй сонголт хийдэг.
Эдийн засагтаа хэмнэлттэй.
Биднийг дэмждэг, бас зургаа илгээдэг.
Хөөрхөн хэрэглэгчиддээ баярлалаа.
Дашрамд, ZOMA Kitchen & Bar-ын хамт олондоо "Баярлалаа" бас "Амжилт хүсье".
Нэг удаагийн цаасан болон хуванцар хэрэглээнээс татгалзахыг уриалж, эрүүл мэнддээ анхаарч өөрийн аягаа хэрэглэхийг дэмжиж, нэгдэж чадсан үйлчлүүлэгчиддээ хямдралтай үнээр амтат кофе, шинэхэн лемонэйд санал болгож байгаад талархая.
Эх сурвалж: Facebook post