Саблимэйшн хэвлэл нь хуванцар, метал, цаас, даавуу гэх мэт материалд будаг дамжуулахад дулааныг ашигладаг компьютерийн хэвлэх арга юм. Фото зураг болон өнгөний уусалттай эх хэвлэхэд тохиромжтой ба цайвар өнгийн материал дээр ашиглагдана.
Өнөөг хүртэл бүтээгдэхүүн дээрх хэвлэл нь цагаан эсвэл цайвар өнгийн материалаар хязгаарлагдаж байсан бол цагаан өнгийн принтерийг нэвтрүүлснээр цаашид хязгаарлалтгүй болсон. Цагаан болон хар өнгөөс авхуулаад ямар ч өнгийн хатуу материал дээр өнгөтөөр график дүрс бүхий эх хэвлэхэд тохиромжтой.
CO2 лазер нь шил, керамик, чулуу, арьс, аноджуулсан хөнгөн цагаан эсвэл бүрэлттэй метал гэх мэт материалууд дээр сийлбэр хийх боломжтой. Тухайн материал дээр нимгэн зузаан сийлбэр хийхээс гадна хүссэн дүрс хэмжээгээр зүсэлт хийдэг.