ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
MADE WITH LOVE - БЭЛЭГ ДУРСГАЛЫН ДЭЛГҮҮР
Нүүдэлчний соёл ХХК-ийн нэрийн дэлгүүр болох “MADE WITH LOVE” бэлэг дурсгалын дэлгүүр нь 2017 оны 7 дугаар сарын 7-нд үүд хаалгаа нээсэн.
Салбар 1: Зайсан Хилл комплекс-7 давхар MADE WITH LOVE нэрийн дэлгүүр
CRAFTS MASTER - МӨНГӨН ЭДЛЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
Монгол уран дархны гайхамшгийг хүн бүрт хүргэх зорилгоор тохилог, нээлттэй урланг байгуулсан юм.
Манай уран дархан утсан сүлжмэл, хөөмөлийн аргаар шашны хэрэглэл, мөнгөн аяга, хэт хутга зэргээс гадна орчин үеийн хэв маягтай гоёл чимэглэл, ахуйн хэрэглэл, өнгөт эдлэлийн засвар өнгөлгөө зэргийг хэрэглэгчийн хүссэн захиалгын дагуу өндөр ур чадвараар урлаж байна.
НИЙЛҮҮЛЭГЧ- ИМПОРТ-ХУДАЛДААНЫ ЗУУЧЛАГЧ
Манай компани нь 2006 оноос хойш Номин Холдинг ХХК, Миний Дэлгүүр, CU, Circle K, Сансар супермаркет, Жуулчин ХХК, Good price, Петровис ХХК, Скай Хайпермаркет ХХК /И-Март/ гэх мэт харилцагч компаниудтай хамтран ажиллах хүрээнд 90 гаруй томоохон салбар дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ байршуулан, амжилттай ажиллаж байна.
ҮНДСЭН КОНТЕНТУУД
Монгол зураг
Эрхэмсэг цуврал- Монголчуудын уламжлалт гоо зүйн мэдрэмжийг өвөрмөцөөр илэрхийлж, монгол зургийн аргаар, өнгө будгийн сонирхолтой нийлэмжээр уран зургуудыг зурж, өөрийн контентийг бий болгосон.
Оддын зөн- Арван хоёр ордын бэлгэдлийг ахуй болон домгийн амьтдаар төлөөлүүлэн, ордын зан төлөвийг илтгэх дүрүүдтэй холбон, монгол зургийн аргаар зурсан
Үндэсний контент
I love Mongolia
Land of the Blue Sky
Тритан цуврал
Замд гарья гэх мэт өөрийн нэр дээрх контентуудыг бий болгон, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлын дагуу бүтээгдэхүүнээ шинэчлэн хөгжүүлсээр байна.
Үүсгэн байгуулагдсан.
Үндэсний гар урлал, уран дархны захиалгат бүтээл болон худалдааны чиглэлээр ажилласан.
Баянгол зочид буудлын дэргэдэх Гэр шоп дэлгүүр нээсэн.
Улсын их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт өөрийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон.
НӨАТ төлөгч байгууллага болсон.
Хятадын томоохон үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан гэр ахуйн шаазан эдлэл, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тритан материалтай усны сав, 18/8 буюу хүнсний зориулалттай 304 ган төмрөөр хийгдсэн халуун хүйтэн баригч савнуудыг импортлон, томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн.
Бизнесийн моделоо шинэчлэн боловсруулж, алсын хараа үнэт зүйлс, эрхэм зорилгоо тодорхойлон, ажилтнуудаа сургалтанд хамруулан, ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг сайжруулах, байгууллагынхаа зорилгын төлөө хамтдаа хөгжих зорилго тавин ажилласан.
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Монгол дарханы бүтээлийн үзэсгэлэнд оролцон, утсан чимэглэлийн төрөлд 1-р байр эзэлсэн.
БРЭНДМАРК ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Made with love брэндийг шинээр бий болгож, анхны салбар дэлгүүрээ Тэнгис кинотеатрт нээсэн.
EBRD тэтгэлэгт шалгарч, Брэнд марк ХХК-ны маркетингийн зөвлөх үйлчилгээг авсан.
Шангрила Худалдааны төв, Зайсан Хилл комплекст MADE WITH LOVE нэрийн дэлгүүрээ нээсэн.
Эрхэмсэг брэндийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан.
ТУС Сольюшн ХХК-ийн тохируулгат угсралтын системийг нэвтрүүлсэн.
Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн.
Компанийн лого болон гол контентүүдийг оюуны өмчийн газарт бүртгүүлж, барааны тэмдгийн гэрчилгээ авсан.