ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
Энэхүү ажлын хавтгайд хүрэх нөлөөлөл:
Бүтээгдэхүүн тутмын худалдан авалтын 100₮ нь Монголын хавтгай тэмээ үржүүлгийн төвд идэш, тэжээлийн 40 боодол өвс /520,000₮/ болон тээврийн зардал /60,000₮/ -д зарцуулагдана.
Мэргэжлийн байгууллагын ажилтан хамт олонтой хамт хамгааллын ажилд оролцож үзсэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой багийн үржүүлгийн төвөөр зочилсон иргэдийг тоог 200 -д хүргэх.
Хавтгай нь Монголын Говь болон Шинжааны Такламаканы цөлд амьдардаг, нэгэн зүйл зэрлэг тэмээ юм.
Эрэгчинг нь буур
Эмэгчинг нь ингэ
Төлийг нь ботго
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туруутан
Овог: Тэмээнийхэн
Төрөл: Тэмээ
Зүйл: Хавтгай
Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэмээтэй төстэй боловч бие гоолиг, бөх жижиг, шовгор, үргэлж босоо, хөл, хүзүү урт нарийн, тавхай ялимгүй бага, гонзгойдуу, магнай ялимгүй өргөн хавтгай, хошуу шөмбөгөр, уруул нимгэн. Өрөвлөг, бөхний сагсаг, шил, өвдөгний зогдорын хялгас богино сийрэг, эм ноосны үс тачир, шингэн. Зүс гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан. Сүүл нарийн, цацаг үс улаавтар. Өвдөг тойг өвчүүний саарь бараг мэдэгдэхгүй зэрэг олон ялгаатай.
Хавтгайн биеийн дундаж
Урт 340 см
Сүүл 55 см
Хүзүү 74 см урт
Сэрвээ 210 см
Хондлой 220 см
Бөхний өндөр 35 см
Жин 500-550 кг
Холч хараатай, үнэрч, соргог
Хавтгайн хараа хурц, сонсгол маш нарийн, үнэрлэх чадвар төгс хөгжсөн. Салхиар дамжуулж зэрлэг тэмээ хүнийг хэдэн км-ийн цаанаас ч үнэрлэж, гэтэж яваа анчинг холоос ажиглан, хөлний өчүүхэн чимээг ч сонсож чаддаг байна.
Аюулыг мэдэрсэн зэрлэг тэмээ тэр дороо зугтаж хэдэн арав, заримдаа бүр зуу гаруй км зайд зогсолтгүйгээр холдон оддог аж.
Эв хавгүй энэ амьтан бодит байдал дээр эсрэгээрээ, уулаар авирах чадвартай гэнэ.
Зэрлэг тэмээ маш хурдан, бараг хатирч гүйдэг.
Бөхний өөх тос нь идэш тэжээл хомс үед маш их хэрэг болдог бөгөөд түүний хүчээр ус уухгүй удаан байх гоц чадварыг олжээ.
Дэлхий дээр ямар ч амьтан шовог ус ууж чадахгүй гэдэг бөгөөд хавтгай өдөр бүр шорвог ус ууж чаддаг бөгөөд бөөр нь хачирхалтай дасан зохицжээ.
Тархац, байршил нутаг: Хавтгай тэмээ Төв, Дунд Азийн говь цөлд түгээмэл дэлгэр тархацтай байжээ. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уул, түүний умард залгаа аараг толгодын дагуу тархдаг
Цөөн тохиолдлоор ихэвчлэн өвлийн улиралд цөөн тооны бодгалиуд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урьд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэрвэй сумын урьд говиор тохиолдоно.
Бэлчээр, задгай усыг хүн, мал эзэгнэснээс идээшсэн нутгаа орхин дайжих
Чоно ботгыг олноор хөнөөх
Орсон буур бие биеэ барих
Өөх, махыг ашиглах зорилгоор хулгайгаар агнах
Хавтгай тэмээ машинаас болж байршил нутгаасаа дүрвэн дайжих
1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулснаас хойш популяцийн тархац, тоо толгойн хэмжээ тогтворжсон.
Буурны ороо I-II сард орж, нэг буур 10-20 ингэ хураана.
Ингэ хээлээ 410-425 хоног тээж, III сарын эхнээс IV сарын дунд хүртэл ботголно.
Орсон буур орооныхоо үед идээшлэхгүй, гэдсээ татна.
Ингэ булаг, шандаас алс нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлнэ.
V-VIII сард эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилжинэ.
Жил өнжиж төллөнө.
5-10 хоног өнжиж ус ууна.
Зун харьцангуй сэрүүн салхитай өндөрлөг газар бараадна.
V-VI сард ноос гуужна.
1943 онд хамгийн цөөн 300
1959-1960 онд 400-500
1974 онд 900 орчим
1975-1976 оны судалгаагаар 400
1980-1982 онд 500-800
1982-1989 480-555
1993 он 320
2012 он 800 гаруй толгой гэж үнэлэгдсэн
Ихэвчлэн заг, улаан бударгана, шармод, сухай, баглуур зэрэг сөөг, сөөгөнцөр ургамлаар хооллоно. Өвөл цас дагаж өдөр, зун өглөө оройн сэрүүнд бэлчээрлэнэ. Хаврын хүчтэй шуурганаар эрэг, ганга, мод сөөг нөмөрдөн өнжин хонон хэвтэнэ.
Байршил нутагт задгай ус бий болгох, шинээр уст цэгүүд гаргах
Хуучин уст цэгүүдийг сэргээх
Ган, зудийн үед нэмэлт тэжээл тавьж өгөх
Өвчин эмгэгээс сэргийлэх
Гэрийн тэмээтэй нийлүүлэхгүй байх
Чонын тоо толгойг зохицуулах, хязгаарлах
1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулснаас хойш популяцийн тархац, тоо толгойн хэмжээ тогтворжсон.