ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
Энэхүү ажлын ирвэст хүрэх нөлөөлөл:
Бүтээгдэхүүн тутмын худалдан авалтын 100₮ нь ирвэсийн амьдарч буй бүс нутагт тараагдах идэш, тэжээлийн 40 боодол өвс /520,000₮/ болон тээврийн зардал /60,000₮/ -д зарцуулагдана.
Мэргэжлийн байгууллагын ажилтан хамт олонтой хамт хамгааллын ажилд оролцож үзсэн, амьтны төлөө ямар нэгэн үйлдэл хийсэн иргэдийг тоог 500-д хүргэх.
Ирвэс энтерпрайз хөтөлбөрийг сурталчлан таниулах.
Ирвэсийн эрийг ГЭНД эмийг ГИНС төлийг ГҮЕМ гэж нэрлэдэг.
Баг. Мах идэштэн - Carnivora
Овог. Мийнхэн - Felidae
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “ховор” зүйл хэмээн үнэлэгдсэн.
Цоохор ирвэс 2-3 насандаа үржилд орно. Намрын тэргүүн сард ороо нь орж нийлээгжиж орилж хашгирна. Жил өнжиж зулзгалах ба 90 орчим хоног тээдэг.
Хаврын сүүл зуны эхээр төрж ихэвчлэн 2, цөөн тохиолдолд 4 хүртэлх тооны гүем төрүүлдэг.
Гүем 2 сартайдаа анх үүрнээсээ гарч орчинтой танилцана. 4 сартайдаа бор хоолонд орно. 1 нас хүртлээ эхийгээ дагаж ан агнахад суралцана. 18-22сарын дараа гүем бүл салж бие даан амьдарч эхэлдэг.
Дөнгөж төрсөн гүемийн биеийн урт нь 25см, сүүлний урт нь 15см, жин 500гр байна.
Гэнд нь 45-55КГ
Гинс нь 33-40кг
Тавхайн урт 9-11см, өргөн нь 7-9см байна.
Байгальд цоохор ирвэс 10гаруй насалдаг.
Сэм явдалтай, нуугдмал амьдралтай.
Цоохор ирвэс Төв Азийн Алтай, Соён, Памир, Тэнгэр, Түвдийн өндөрлөг, Гималай, Хар хорум зэрэг уулс,12 улсын нутагт тархсан. Монголд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд тохиолдоно. Дэлхий дээр бий гэж тооцоолсон нийт ирвэсийн 20% нь Монголд байдаг бөгөөд тэдгээрийн 2/3 нь Алтай Соёны экобүсд бий.
Хулгайн ан, хууль бус худалдаа, бэлчээрийн талхагдлаас болсон тархац нутаг, идэш тэжээлийн хомсдол, ирвэс болон нутгийн иргэдийн хоорондын зөрчил түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон учир шалтгааны улмаас цоохор ирвэсийн тоо толгой тархац нутагтаа багассаар байна.
1970-аад оны дундуур Монголд 700 гаруй,
1980-аад оны дундуур 2000 орчим бүртгэгджээ.
1990-ээд оны дундуур 1700 орчим
2000 онд 800-1500
2021 оны 3-р сарын байдлаар 953 байна.
Идэш тэжээлийн 70 орчим хувийг янгир ямаа эзлэх бөгөөд аргаль хонь, тарвага, туулай, огдой, хойлог, хахилаг зэрэг амьтдыг ихэвхчлэн ангуучилна.. Голдуу харуй бүрийгээр идэш тэжээлээ хайж, олзолдог..
Хариулагагүй бэлчих гэрийн малд халдах нь бий. Гэрийн малын тоо толгой өсөж ирвэсийн байгалийн гол идэш тэжээл бологч уулын туруутан амьтдыг шахаж, үргээж, байршил нутагт нь түрж орсноос цоохор ирвэс малруу дайрах нь ихэслээ.