ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
Энэхүү ажлын мазаалайд хүрэх нөлөөлөл:
Бүтээгдэхүүн тутмын худалдан авалтын 100₮ нь янгирын амьдарч буй бүс нутагт тараагдах идэг, тэжээлийн 40 боодол өвс /520,000₮/ болон тээврийн зардал /60,000₮/-д зарцуулагдана.
Мэргэжлийн байгууллагын ажилтан хамт олонтой хамт хамгааллын ажилд оролцож үзсэн, амьтны төлөө ямар нэгэн үйлдэл хийсэн иргэдийг тоог … -д хүргэх.
Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл юм.
Нас гүйцсэн эр мазаалайг ШАРМААХАЙ эмийг ЭВШ төлийг АЛМАНЦАГ гэж нэрлэдэг.
Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ.
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Дэд зүйл: Мазаалай
Биеийн урт нь 150см орчим
Өндөр нь 80-92 сантиметр.
Үсний өнгө
Зуны зүс жигд хүрэн бор
Өвөл, хавар хүрэвтэр, бор саарал.
Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой
Шармаахай - 90-100кг
Эвш - 85-90 кг
Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.
Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоожээ.
Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ.
Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг.
Шалтгааны 66% - Хүмүүс агнасан
Шалтгааны 11% - Тодорхой бус
Шалтгааны 11% - Хөгширсөн
Шалтгааны 11% - Худагт унасан
Шалтгааны 7% - Каннибализм /нэгэн төрөл зүйлүүдийн нэгнээрээ болон нэгнийхээ эд хэсгээр хооллохыг хэлдэг/
Улаан ном дахь мазаалайн тоог харвал
1960-аад онд 15-20 толгой
1970-д онд 20 гаруй
1980-д оны эхээр 25-30 сүүлчээр 50-60
1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. 2021оны тооллогоор 35 мазаалай тоологдсон.
Мазаалай нь экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд шүхэр зүйлийн амьтдын нэг юм. Өөрөөр хэлбэл мазаалайг хамгаалснаар бусад амьтдыг хамгаалахад тус болох амьдрах орчныг хамгаалж байна гэсэн үг юм.
Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.
Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан юм.
Цөлийн ургамлын үр тараах, ядмаг хөрсөнд ялзмаг бүрдүүлж хувь нэмэр оруулдаг.
Алтайн өвөр говь, Говийн дархан цаазат газарт амьдардаг мазаалай нь махчин амьтны бүлэгт багтдаг ч бэлчээр нутгийн хомсдлоос үүдэн цөлрүү шахагдсан учир говьд дасан зохицож чаддаг цорын ганц баавгайн төрөл гэх онцлог гэх чадвараараа уураг ихтэй ургамлын үндсээр хооллож, мөн зун элбэгшдэг нөрмөг, царцаа, голио, шавж болон амьтдын сэгээр хооллож, үүгээрээ байгалийг цэвэрлэж, ариутгадаг.
Мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, усны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм шинээр байгуулах, ундаалдаг булаг шандны эхийг хамгаалах, дахин тохижуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулах болон амьтанд хайртай хүн, албан байгууллагууд энэхүү ажилд дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах боломжтой байдаг.