ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
Энэхүү ажлын цэн тогоруунд хүрэх нөлөөлөл:
Бүтээгдэхүүний үнийн дүн тутмын 100₮ судалгааны ажлын үйл ажиллагааны зардалд зарцуулагдана.
Мэргэжлийн байгууллагын ажилтан хамт олонтой хамт хамгааллын ажилд оролцож үзсэн, амьтны төлөө ямар нэгэн үйлдэл хийсэн иргэдийг тоог 500-д хүргэх.
Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран нутгийн иргэдэд мэдээлэл бүхий даавуун тор, шаазан аяга зэргийг бэлэг болгон өгөх.
Тогорууны баярыг зорих дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх
Цэн тогоруу (Grus vipio) нь тогорууны овгийн шувуу юм.
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Тогорууныхан
Төрөл: Шувуу
Зүйл: Цэн тогоруу
Ягаандуу өнгийн урт хөлтэй ба саарал, цагаан алаг судалтай хүзүүтэй, Цэн тогоруу амьдарч буй энэхүү нутаг дэвсгэрт байх тогоруунуудаас хамгийн том нь юм. Залуу дэгдээхэйнүүд нь дээд хэсгээрээ улбар шар, харин дэвүүр өд болон сүүл нь бараан саарал өнгөтэй байна.
Өндөр нь 1.4-1,9 м-ийн хооронд далавч хоорондын урт 2,5 м
Жин нь 6 кг хүрдэг.
БНХАУ-ын зүүн хойт хэсэг, ОХУ-ын Чит мужийн баруун хязгаар, Амар мөрний хөндийгөөр цөөхөн хос тохиолдоно. Онон, Хэрлэн, Улз, Халх, Багттах, Нөмрөг Хараа, Буур гол тэдгээрийн сав, Туул, Харвахын голын адаг, Булганы Айхан, Ховдын Хар ус нуур, Авдрант орчим нутгаар тааралддаг.
Нүүдлийн бүс нутат жижиг гол, нуур ширгэх, усны түвшин багасах, голын татмаар бэлчээрийн талхагдал бий болох хандлагатай байгаа нь цэн тогорууны тархац хумигдахад нөлөөлж болзошгүй байна.
Цэн тогорууны өндөглөх орчин түймэрт өртсөнөөр дунджаар жил бүр төллөх хосын 20-30% өндөгөө алдах юмуу өндөглөх орчингүй болдог.
Айл, мал огт байхгүй цэн тогоруу өндөглөх таатай орчин бүхий зарим зэлүүд нутагт өндөглөхгүй байгаа нь тэнд чоно, үнэг, элбэнх, дорго мэт зэрлэг махчин амьтад олон байдагтай холбоотой юм.
Үүнээс гадна өндөг байх үедээ үүрнээсээ устах тохиолдол маш их байдаг. Тухайлбал: Махчин амьтан өндөгийг идэх, үүрлэсэн хойно үүрийн орчимд гаднын нөлөөлөл их болж эх эцэг шувууд үүрээ удаан хугацаагаар орхисноос өндөг амилах чадваргүй болох, гол усны үерээс болж өндөг, үүр усанд автагдах зэрэг тохиолдлууд нилээд их байдаг байна
Тогорууны намрын цугларалтаар Норовлин сумын орчим, Улзын голын хөндийд нүүдлийн өмнөх цэн тогорууны тоо толгой
2019 онд 371
2020 онд 452
Энэ газар бол Онон, Улз голуудын тогоруу хамгийн ихээр бөөгнөрдөг шувуудад маш чухал амьдрах орчин бөгөөд энэ нь бүс нутагт амьдардаг цэн тогорууны хамгийн дээд үзүүлэлт юм.
«Дадал-Биндэр» гэсэн 100, 125 км орчим замналаар тодорхой үеүүдэд дунджаар 4-6 өндөглөх хосууд бүртгэгдсэн. Мөн үржилд ороогүй сүрэг
2006 онд 5
2010 онд 8
2014 онд 6
2019 онд 12 гэх зэргээр тэмдэглэгджээ
Байгальд зэрлэгээр үлдээд байгаа нь дөнгөж 4900-5400 орчим гэсэн тооцоо бий.
Цэн тогоруу нь шавьж хорхой, үр тариа, ургамал болон зарим жижиг амьтдаар хооллоно.
Монголд тогорууны хаврын нүүдэл 4-р сарын эхэн болон дунд үеэр үргэлжилнэ. Намрын шувуудын буцах нүүдэл 9 сарын сүүл, зарим үед 10 сарын эхэн хүртэл үргэлжилнэ.
Хавар, зун, намрын улиралд тоо толгой, байршил нутгийг тогтоох, амьдрах орчинд үзүүлж буй аюул дарамтыг тодорхойлох зорилгоор тогтмол мониторинг судалгаа хийдэг.
Цэн тогорууны амьдрах орчинд хамгийн их аюул дарамт учруулж буй нохойны тоо толгойг цөөлөх ажлыг зохион байгуулсан.
Орчны бүсийн Хэнтий аймгийн Биндэр суманд талуудтай хамтран “Тогорууны фестивал” эвент арга хэмжээг жил бүрийн 6-7 сард зохион байгуулдаг. Тус эвент арга хэмжээний үеэр оролцогч талуудын тогорууны бүжгийн тэмцээнийг 2017 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа.
Цэн тогоруу, ховор шувуудын талаарх иргэдийн мэдлэгийг сайжруулах зорилгоор ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газрын захиргаатай хамтарч “Олон улсын гар зургийн уралдаан”-г жил бүр зохион байгуулдаг. “Жаргалтай хаврын шувууд” “Миний нутгийн дэгдээхий” “Амарын эх-шидэт ус” гэх зэргээр сэдэвчилсэн гар зургийн уралдаануудыг зохион байгуулж, бүтээлүүдээр үзэсгэлэн 2016 онд Монгол, Япон, Орос, Хятад гэсэн 4 улсад гарч байсан.
Орчны бүсийн Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул гэсэн 5 суманд ЕБС-ийн сурагчдаас “Өсвөрийн байгаль хамгаалагч” “Экоклуб” байгуулж, тус сурагчдыг байгальтай танилцуулах, шувуудын талаарх мэдлэгийг сайжруулах хээрийн аялалыг жил бүр зохион байгуулдаг.
Экоклубын сурагчдын дунд “Зуны зуслан цугларалт” арга хэмжээг талуудтай хамтран зохион байгуулж, Норовлин сумын Наанги нэртэй нууранд шувуудын үүрлэлт, үржлийн үеийн тандалт хийдэг.
Хамгаалалтын захиргаа нь үнэт зүйлсийг сурталчлан таниулах зорилгоор тэдгээрийн зураг, мэдээлэл бүхий “Эко даавуун уут” -ыг хэвлүүлж, иргэдэд тарааж, сурталчилгаа хийдэг.