ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
МОНГОЛ УЛСЫН УЛААН НОМ ГЭЖ ЮУ ВЭ?
Улаан ном гэдэг нь аливаа улсын хэмжээнд ургамал, амьтны зүйлүүд ховордож буй эсэхийг бүх нийтээрээ хянан анхаарч байх зорилго бүхий баримт бичиг юм. Энэхүү номыг улаан өнгөтэй хэвлэдэг болсон нь ”Анхаар! устана” хэмээсэн санааг илэрхийлсэн утгатай байдаг.
Дэлхийн улаан номын анхны хэвлэл буюу 1969 оны товхимолд манай орны шувуудаас япон тогоруу, тахь, хулан, хавтгай зэрэг 4 зүйлийн амьтан бүртгэгдсэн байдаг ажээ.
Монгол орны оршин байгаа дэвсгэр нутаг уудам их, Төв Азийн өндөр уулс, цөл говь ихтэй, ус чийг ховор, хахир хатуу өвөл хаврын улиралтай тул энд орших ан амьтдын амьдрал ихээхэн өвөрмөцөөс гадна, ялангуяа сүүлийн жилүүдэд урьд нь эзгүй байсан их хэмжээний нутгийг аж ахуйн идээшил нутаг болгон ашиглах болсонтой холбогдон манай орны олон тооны ургамал, амьтны зүйл тоо толгойн хувьд эрс цөөрөх, зарим нь үгүй болох хандлага ихэд ажиглагдсан тул БНМАУ-ын СнЗ-ийн 1985 оны 12-р сарын 23-ны 340 дүгээр тогтоолоор 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагчид, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан ”БНМАУ-ын улаан ном”-ыг эрхлэн гаргах ажлыг хийж эхлүүлжээ.
Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилсэн ба нийт 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн байна.
Улаан данс:
Улаан данс нь ховордож буй өөр хоорондоо ялгаатай зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлэх, зүйл тус бүрт анхаарал хандуулж ажиллахад чиглэгдсэн чухал баримт бичиг юм.
Шинээр бүртгэгдсэн 25 зүйлийн амьтдын дотор шинээр шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу одой галуу, ооч ёл зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой гэсэн 1 зүйлийн мөлхөгч багтсан байна.
Харин 192 зүйлийн ургамалд 95 зүйлийн дээд ургамал, 5 зүйл хаг, 11 зүйл хөвд, 6 зүйл мөөг, 13 зүйл замаг бүртгэгджээ.
Улаан номонд устаж, ховордож буй амьтан, ургамлыг оруулснаар хүмүүс тэдгээр амьтдыг хамгаалах улмаар тоо толгой нь өсөх өндөр ач холбогдолтой бөгөөд шинэ Улаан номноос 3 зүйлийн хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, 2 зүйл хаг, 3 зүйл хөвд, 1 зүйлийн замаг хасагдсан байна.
Устаж байгаа (Critically Endangered-CR)
Устаж болзошгүй (Endangered – EN)
Эмзэг (Vulnerable – VU)
Ховордож болзошгүй (Near Threatened – NT)
Анхааралд өртөхөөргүй (Least Concern – LC)
Мэдээлэл дутмаг (Data Deficient – DD)
Үнэлгээ хийгээгүй (Not Evaluated – NE)