ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
ХҮН БҮР эх дэлхий
ан амьтдаа ХАМГААЛЖ ЧАДНА
Таны худалдан авсан аяганы үнийн дүнгийн 100₮ тутам нь тухайн амьтны амьдрах орчин ӨВС тэжээл, ундны ус, худаг гаргах, тэдгээрийн тээврийн зардал зэрэгт амьтан тус бүрийг хамгаалах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хандивлагдах юм.
Мөн та сайтын мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаж хандив өргөхийг хүсэж буй амьтандаа боодол өвсний мөнгө, тээврийн зардал зэргээр шууд тусламж үзүүлэх боломжтой ба таны хандив ШИЛЭН байх бөгөөд иргэдийн хандивын зарцуулалтыг бид нээлттэй тайлагнах юм.
Мөн та сайтын доод хэсэгт байрлах формыг бөглөж мэргэжлийн байгууллагын ажилтнуудын хамт амьтан хамгааллын ажилд сайн дураараа оролцох боломжтой.
ХҮН БҮР ЭХ ДЭЛХИЙ, АН АМЬТДАА ХАМГААЛЖ ЧАДНА.
СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Онон, Балж голын сав газар нь дэлхийд нэн ховордсон олон зүйл тогорууны өндөглөн зусдаг, нүүдлийн замнал дагуу түр буудалладаг дэлхийн хэмжээний түшиц нутаг юм. Иймээс тус хамгаалалттай газрын төлөвлөлтөд дэлхийд нэн хязгаарлагдмал тархацтай цэн тогорууг сонгон, түүний амьдрах орчныг хамгаалах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлснээр цэн тогоруу төдийгүй бусад олон зүйлийн тогоруу, ховор шувууд дам хамгаалагдах боломжтой.
Ирвэс нь дэлхий дээр үлдэж буй сүүлийн том махчин амьтдын нэг бөгөөд экосистемийн шүхэр зүйл гэж үздэг тул түүнийг хамгаалах нь тухайн уулын экосистемд хамаарах бусад амьтан, ургамал, булаг шанд гэх мэтийг бүхэлд нь дам аргаар хамгаалж буй явдал юм. Мөн ирвэс байна гэдэг нь тухайн нутаг байгалийн унаган төрхөө хадгалж буйг илтгэдэг.
Мазаалай нь экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд шүхэр зүйлийн амьтдын нэг юм.
Өөрөөр хэлбэл мазаалайг хамгаалснаар бусад амьтдыг хамгаалахад тус болох амьдрах орчныг хамгаалж байна гэсэн үг юм.
Янгир эктопаразит ба эндопаразит олон зүйл амьтдыг биедээ агуулдаг.
Эктопаразиттай тул шаазгай (Pica pica) болон бусад шувуудтай симбиоз харилцаа үүсдэг.
Тэдгээр шувууд нь янгирын бие дээрх хүнсийг идэх ба харин янгир ийм аргаар биеэ цэвэрлүүлж, ингэж харилцан бие биедээ тустай амьдардаг байна
Түүний хараа хурц, сонсгол маш нарийн, үнэрлэх чадвар төгс хөгжсөн.
Салхиар дамжуулж зэрлэг тэмээ хүнийг хэдэн км-ийн цаанаас ч үнэрлэж, гэтэж яваа анчинг холоос ажиглан, хөлний өчүүхэн чимээг ч сонсож чаддаг байна.
Сайн дурын байгаль хамгаалагч
Уг арга хэмжээ нь Янгир ямаа хамгаалах сан, Ирвэс хамгаалах сан, Мазаалай хамгаалах сан, Говийн мазаалай хамгаалах сан, Хавтгай тэмээ хамгаалах сан, Онон Балжийн БЦГ-ийн мэргэжилтнүүдтэй хамт аялангаа ховор амьтдын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх юм.
Хэрэв та уг хамгааллын ажилд оролцохыг хүсвэл бүртгэлээ үүсгэнэ үү. Бид мэргэжлийн байгууллагаас хамгааллын ажлын тов гарахад танд мэдэгдэх юм.